Танилцуулга

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ӨНӨӨГИЙН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Архангай аймгийн Эрүүл мэндийн газар нь Аймгийн Нэгдсэн эмнэлэг, БГХӨТГ сум дундын 2, сумын 17, өрхийн 5, хувийн хэвшлийн ортой 6, үүдэн 2 эмнэлэг, эм ханган нийлүүлэх 1 байгууллага, эмийн эргэлтийн сан 18, хувийн эмийн сан 5 зэрэг нийт 57 байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.

Архангай аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 1054 эмнэлгийн ажилтан эрүүл мэндийн анхдагч болон хоёрдогч лавлагаат тусламж үйлчилгээг үзүүлж байгааг мэргэжлээр нь авч үзэхэд удирдах ажилтан 2, статистикч их эмч 1, улсын байцаагч 4, их эмч 136, бусад дээд мэргэжилтэн 27, эм зүйч 8, дунд мэргэжилтэн 484, туслах ажилтан 392 хүн байна.

2011 оноос ЭМГ-ын бүтэц орон тоо нь Архангай аймгийн Засаг даргын 2011 оны 02 сарын 21-ний өдрийн А/60 тоот захирамжаар шинэчлэгдэн Эдийн засаг удирдлага, мэдээллийн хэлтэс, НЭМ-ийн хэлтэс, эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс гэсэн 3 хэлтэстэй 46 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Архангай аймгийн Эрүүл мэндийн газар нь эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах, харъяа эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлгээ өгөхтэй холбогдсон үйл ажиллагаа, харилцааг зохицуулна.

Сэтгэгдэл үлдээх


8 + = 16